“Өгөөмөрийг таривал өгөөмрийг хураана” уриан дор “Оюуны Төв” сургуулийн “Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд сургуулийн нийт сурагчид бусдын хэрэгцээг олж харах аян, бусдад туслах аян зэрэг нийгмийн бусад салбарт хандсан сайн дурын үйл ажиллагаа тогтмол явуулдаг. Тухайлбал асрамжийн газарын хүүхдүүдэд тоглоомноосоо хандивлах, цэцэрлэгийн хүүхдүүдэд хичээл заах, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад сурагчид өөрсдийн сурсан мэдээлэл зүйн хичээл болон зан чанарын хичээл заах, нөхөрлөх гэх мэт олон үйл ажиллагааг зохион байгуулдаг болно.
