Сурагчдад эрүүл зөв хооллолтын үндэс, соёлтой хооллолтын тухай мэдлэг мэдээлэл олгох үүднээс “Оюуны Төв” сургууль жил бүрийн 10-р сард эх орны ургацын цагтай уялдуулан “Ургацын баяр” өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Сурагчид энэхүү үйл ажиллагаагаар эрүүл зөв хоолоор, зохиомжит хоолоор өөр хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ соёлч зөв үйлчилгээний талаар бие биенээсээ суралцаж харилцан хөгждөг хүсэн хүлээдэг баярын нэг юм.