Жил бүр “Оюуны Төв” сургууль сурагчдын дунд спорт уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулж тэдний бие бялдрын хөгжилд өндөрөөр анхаарал тавьдаг билээ. Хичээлийн жил бүр сургуулийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Ширээний теннисийн аварга шалгаруулах тэмцээн, Шатрын аварга шалгаруулах тэмцээнүүд маш амжилттай зохион байгуулагддаг.