Амжилт бүтээлээ дүгнэхээр, Аварга сурагчдаа шалгаруулахаар, Шинэ оноо угтахаар, Шилдгийн шилдэгүүдээ шалгаруулахаар “Оюуны Төв” сургуулийн нийт хамт олон шинэ жилийн баяраа нижгэр сайхан тэмдэглэдэг уламжлалтай билээ. Жил жилд тус сургууль арвин их амжилт бүтээлээр дүүрэн байдаг бөгөөд өнгөрөн одож буй жилдээ сурлага хөдөлмөр, авъяас билгээрээ бусдыгаа тэргүүлсэн бүхэн сургуулийн захиргаанаас болон Өвлийн өвгөн ааваасаа бэлэг авдаг билээ.