Танин мэдэхүйн лекцүүд

Сурагчдын хувь хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, тэдэнд итгэл найдвар олгох, нийгэмд амжилттай яваа үлгэр жишээч алдартнуудыг тэдэнтэй уулзуулж хүсэл мөрөөдлийг нь илүү бодитойгоор хөхүүлэн дэмжих зорилготойгоор танин мэдэхүйн лекцийг тогтмол зохион байгуулдаг.

  • “TASAM” олон улсын төслийн тэргүүн, “Монголын төлөө зүрх бүхэнд” үзэсгэлэнгийн санаачлагч, соёл судлаач н.Санчирыг сургууль дээрээ урьж 2 цагийн видео баримтад суурилсан лекцийг сургуулийн ахлах дунд ангийн сурагчлдад өгүүлсэн юм. Энэхүү 2 цагийн лекцийн төгсгөлд сурагчид Монгол эх орныхоо талаар илүү ихээр бахархан, зарим сурагчдын зүрх нь омогшин, нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан нь бахархал төрүүлэм байв.
  • 2013 оны Дэлхийн чөлөөт бөхийн залуучуудын 59-кг жингийн аварга С.Цэрэнчимэд сургуулийн сурагчдад өөрийн гаргасан амжилтын түүх, хичээнгүй тууштай зан чанар амжилтын үндэс болох нь сэдвээр сурагчидтай чөлөөт уулзалт хийв.
  • Монголын Оюун Ухааны Академийн захирал  Х.Хатанбаатар
  • Харвардын их сургуулийн оюутан, судлаач Г.Цолмонбаатар
  • Гадаад улсаас олон зочид төлөөлөгчид, багш сурган хүмүүжүүлэгч нар гэх мэт сургуулийн сурагчдад танин мэдэхүйн болон ёс суртахууны төлөвшлийн талаар олон хүмүүс ирж лекц, семинар тогтмол зохион байгуулдаг.