Хүмүүжлийн ажил

Танд асууж тодруулах зүйл байна уу?
Тийм бол бид таны имэйлд хурдан шуурхай хариулах болно.
Спортын тэмцээн уралдаануудЖил бүр “Оюуны Төв” сургууль сурагчдын дунд спорт уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулж тэдний бие бялдрын хөгжилд өндөрөөр анхаарал тавьдаг билээ. Хичээлийн жил бүр сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Ширээний теннисийн аварга шалгаруулах тэмцээн, Шатрын аварга шалгаруулах тэмцээнүүд маш амжилттай зохион байгуулагддаг.
“Эцэг эхэд нээлттэй” өдөрлөгАав хүний уужуу холч ухаан, эрэлхэг зоригтой байдал, ээж хүний мяндсан ухаан, энэрэл хайрын элч байдаг онцлог бүхнийг сурагчид маань зан чанарын хичээлээр ойлгон ухаарч, аав, ээждээ хүндэтгэл үзүүлж тэдэндээ ямар их хайртайгаа, хэрхэн хайрлаж хүндэлдэгээ илэрхийлсэн талархлын захиа, тайлант өдөрлөг зэргийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. 
Хариу Нэхээгүй Тус аян“Өгөөмөрийг таривал өгөөмрийг хураана” уриан дор “Оюуны Төв” сургуулийн “Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд сургуулийн нийт сурагчид бусдын хэрэгцээг олж харах аян, бусдад туслах аян зэрэг нийгмийн бусад салбарт хандсан сайн дурын үйл ажиллагаа тогтмол явуулдаг.
Цасны баярТус сургууль сурагчдын өвлийн амралтыг зөв зохистой өнгөрөөх үүднээс жил бүр цасны баяр үйл ажиллагааны нэрийн дор 13-р зуун цогцолбор, Sky Resort, хандгайт зэрэг олон газарт сурагчдынхаа эрүүл мэндэд анхаарч цэвэр агаарт сургууль хамт олноороо зугаалдаг уламжлалтай билээ.
Шинэ жилийн баярАмжилт бүтээлээ дүгнэхээр, Аварга сурагчдаа шалгаруулахаар, Шинэ оноо угтахаар, Шилдгийн шилдэгүүдээ шалгаруулахаар “Оюуны Төв” сургуулийн нийт хамт олон шинэ жилийн баяраа нижгэр сайхан тэмдэглэдэг уламжлалтай билээ. Жил жилд тус сургууль арвин их амжилт бүтээлээр дүүрэн байдаг бөгөөд өнгөрөн одож буй жилдээ сурлага хөдөлмөр, авъяас билгээрээ бусдыгаа тэргүүлсэн бүхэн сургуулийн захиргаанаас болон Өвлийн өвгөн ааваасаа бэлэг авдаг билээ.
Танин мэдэхүйн лекцүүдСурагчдын хувь хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, тэдэнд итгэл найдвар олгох, нийгэмд амжилттай яваа үлгэр жишээч алдартнуудыг тэдэнтэй уулзуулж хүсэл мөрөөдлийг нь илүү бодитойгоор хөхүүлэн дэмжих зорилготойгоор танин мэдэхүйн лекцийг тогтмол зохион байгуулдаг.
1 2

Санал хүсэлт

Танд асууж тодруулах зүйл байна уу?
Тийм бол бид таны имэйлд хурдан шуурхай хариулах болно.