“МАТЕМАТИКИЙН ШИНЖЛЭХ УХААН, БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ” -НИЙ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ГРАН ПРИ ШАГНАЛЫН ЭЗЭД БОЛЛОО!

Улаанбаатар бүрэн дунд сургуулиас Монгол улсад анх удаа зохион байгуулсан “МАТЕМАТИКИЙН ШИНЖЛЭХ УХААН, БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ”-ны анхдугаар тэмцээнд хот, хөдөө орон нутгийн бага, дунд, ахлах ангийн нийт 84 багийн 170 сурагчид оролцсоноос манай сургуулийн 5-р ангийн Б.Төрбаяр, Г.Амарболд нар бага ангид, 10-р ангийн А.Алтанхаан, 11-р ангийн Э.Мөнхдорж нар ахлах ангид, дунд ангид 9-р ангийн сурагч З.Эрхэмбаяр, 8-р ангийн сурагч Б.Инжир нар амжилттай оролцсоноос дунд ангийн ангилалд 10метрийн бартаат замыг 16 секунтэд туулсан мөс арилгагч машин зохион бүтээж чадсанаар Монгол улсын рекордыг тогтоож Гран При шагналын эзэд болж Солонгос улсад зохион байгуулагдах дараагийн шатны тэмцээнд оролцох эрхийн эздээр 9а З.Эрхэмбаяр, 8а Б.Инжир нарын баг шалгарч өргөмжлөл, цомоор шагнагдлаа.
Сурагчдыг дасгалжуулж, амжилт гаргасан А. Мэнд-Амар багшдаа баярлалаа.