Үдэж буй хуучин ондоо сурлага, хөдөлмөр, авьяас чадварын амжилт гаргасан сурагч, багш ажилчдаа шагнан урамшуулсан, урлагийн наадмын шагналт байрт шалгарсан үзүүлбэрүүдээ үзүүлсэн, зөв соёлч зоог барих ёсыг харуулж чадсан хөөр баяр, аз жаргал арвин их байсан “Оюуны Төв” сургуулийн маань шинэ жил гайхалтай сайхан болж өндөрлөлөө.
Ирж буй 2018 он нийт сурагч, эцэг эхчүүд, багш, ажилтан та бүхний минь амьдралд аз хиймэр, ивээл, ерөөл бүхэн нь бялхам дүүрэн байх болтугай хэмээн ерөөж байна.