
Метавайс ХХК захирал
Амжилттай амьдралын минь гараа “Оюуны Төв” сургуулиас эхэлсэн гэж баттай хэлнээ. Анх компьютерт дур сонирхолтой болгож энэ л чиглэлээр их дээд сургуульд амжилттай элсэж, одоо өөрийн гэсэн интернэт програмчлалын компаниа удирдан явж буй бүхий л амжилт сургуулийн минь гавъяа. Та бүхэндээ талархаж явдаг шүү. Олон олон хүүхдүүдийн ирээдүйн амжилтын үндсийг нь нээн илрүүлж өгдөгОюу Толгой ХК -н Мэдээлэл Технологийн Зохицуулагч
Би “Оюуны Төв” сургуулийнхаа хамгийн анхны сурагчдийн нэг. 1 дүгээр ангиасаа 11 дүгээр ангиа төгстөлөө суралцсан билээ. Хаана ч, хэзээ ч би “My Oyunii Tuv is the Best” гэж хэлэх дуртай. Хүн амьдралынхаа туршид төлөвшин өөрчлөгддөг ч хамгийн чухал гэгдэх сайн суурь мэдлэг болон зөв зан чанаруудыг би 10 жилдээ л олж авсан. Манай сургуулийн Англи хэл, Математик, компьютерийн сургалтАНУ-ын Arkansas state university-ийн оюутан
Би “Оюуны Төв” сургуульдаа 1-р ангиасаа 11 төгстлөө суралцаж төгссөн сурагчдын нэг. Одоо би АНУ-ын Arkansas state university-ийн оюутан. Намайг зөв хүн болж төлөвшихөд манай сургуулийн нөлөө маш их гэж би боддог. Мөн англи хэл, компьютер, математикийн хичээлүүд дээр гүнзгийрүүлэн суралцдаг болохоор эдгээр хичээлүүд дээр ялангуяа миний суурь маш сайн тавигдсан гэж боддог. Тийм ч болохоор би их дээд сургуулийн хичээлүүдээ маш хурдан, амархан ойлгодог. Би сургуульдаа маш их баярлаж явдаг.МУИС-ийн Япон хэл, орон судлалын ангийн төгсөх курсын оюутан
Анх 7-р ангидаа шилжих сургуулиа удаан хайсны эцэст “Оюуны төв” сургуулийг сонгосондоо одоо хүртэл баярлаж явдаг. Миний бие одоогоор МУИС-ийн Япон хэл, орон судлалын ангийн төгсөх курсын оюутан. “Оюуны төв” сургууль маань Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттайн дээр гадаад багш нар ирж хичээл заадаг болохоор элсэлтийн шалгалтын үеэр Англи хэл дээрээ өндөр оноо авахад түлхэц үзүүлж МУИС-ийн Гадаад хэл Соёлын сургуульд элсэн орсон билээ.Дуучин, жүжигчин
Миний амьдралын, хүүхэд насны, сурагч ахуйн хамгийн сайхан мөч “Оюуны төв” сургуультай минь салшгүй холбоотой гэж боддог. Анх 6-р ангиасаа шилжиж орж байлаа. Ууган хүүхдүүдийн нэг нь байсан. Багш нар маань их сайн байсан учраас сургуульдаа явах дэндүү дуртай байдаг байж билээ. Сурагч нарынхаа дунд идэвхтэй уралдаан тэмцээн явуулдаг, эцэг эхчүүд багш нар хоорондын харилцаа маш сайн, сурагчдаа цаг ямагт дэмждэг байсан нь манай сургуулийн давуу тал гэж би боддог.Уул уурхайн компаний бизнес хөгжлийн менежер
Миний бие их сургуулиа төгсөөд шууд ажлын байранд гарсан маань багагүй амжилт гэж боддог. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд багагүй хөдөлмөрлөж л явна. Энэ их хүсэл мөрөөдлийн минь эхлэл, амжилттай яваагийн маань салшгүй нэг хэсэг нь “Оюуны Төв” сургууль минь гэж би боддог. Би “Оюуны Төв” сургуульдаа 7-р ангиасаа 11-р анги төгстлөө суралцсан бөгөөд суралцах хугацаандаа Англи хэлний болон Зан чанарын хувьд би маш их дэвшил гаргасан гэж боддог. Энд сурсан хэлний мэдлэг маань надад их сургуульд амжилттай суралцах, цаашлаад ажлаа амжилттай хийхэд их нөлөө үзүүлж, зөв суурь болж өгсөн гэдэгт бат итгэдэг.ШУТИС- МИС-ийн Нисэх техникийн механик инженерийн 4-р курс
Анх Оюуны Төв сургуульд манай ээж намайг хөтлөн оруулж байлаа. Миний хувьд анх удаа сургууль шилжиж байсан болохоор их сонин байсан ч би “Оюуны Төв” сургуульд сурсан нь маш зөв сонголт гэж боддог. Энэ сургуульд хичээлийн бус цагаар маш олон лекц, семинар орж байсан нь одоо надад цаашда юу хийж болох, миний ирээдүй чиг хандлага юу болохыг мэдэж бататгахад их нөлөө үзүүлсэн гэж боддог.“Делта Холдинг” ХХК –д серверийн инженер
“Оюуны Төв” сургуульд миний 10 жилийн сайхан дурсамжтай мөчүүдээр дүүрэн байдаг юм. Миний сургууль надад маш сайн суурь мэдлэгийг өгсөн гэж боддог. Ялангуяа Компьютерийн хичээлээр би нилээн их өсөлт дэвшилтийг олсон, тиймээс ч одоо би Програмист болсон. Хэрвээ би “Оюуны Төв” сургуульд ороогүй байсан бол одоо ямар ч байх байсан юм билээ сайн мэдэхгүй л байна. Зан чанарын хичээлийн хувьд маш сайн нөлөөтэй байсан. Анх энэ сургуульд ороход би их бүрэг ичимхий байсан бол зан чанарын хичээл надад хамт олонч байдал, удирдагч байх, ирээдүйд ажил хийхэд нөлөөтэй бүх зүйлийг л заадаг байсан бөгөөд энэ нь одоо болтол миний амьдралд үнэхээр хэрэг болж байгаа.Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн төгсөх курсийн оюутан
Би анх Оюуны төв бүрэн дунд сургуульд 3 дугаар ангидаа элсэн ороод 11 дүгээр ангиа төгсөх хүртлээ сурсан. Энэ хугацаанд надад өөрийгөө хөгжүүлэх, шинийг мэдэж авах, шинэ шинэ найз нөхөдтэй болох гээд олон боломжууд гарч ирж байлаа. Би үеийнхнээсээ 2 жилийн өмнө сургуульд орсон болохоор анхандаа сурах тал дээр бага зэрэг асуудалтай байлаа. Гэхдээ чадварлаг багш нарынхаа ачаарЭх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Хүний их эмч
Минии хувьд “Оюуны төв” сургууль нь анх шилжиж орсон сургууль маань байсан.Тухайн үедээ шинээр байгуулагдсан, багш нар, хичээлийн байр,сургалтын тоног төхөөрөмж хангалттай ,нэг ангид цөөхөн хүүхэд сурдаг,гадаад багш нар хичээл заадаг байсан нь энэ сургуулийг сонгон суралцхад нөлөөлсөн. Зорисон их сургуульдаа элсэн орох, хүссэн мэрэгжилээ эзэмших, элсэлтийн шалгалтанд