Манай сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад харилцаанд өндөр ач холбогдол өгсөөр ирсэн юм. Үүний үр дүнд жил бүр олон тооны гадаад багш нар манай сургуульд ирж хичээл заадаг тогтсон системтэй байдаг.
Энэ тогтсон системийн дагуу зөвхөн англи америк гэлтгүй өөр олон улсаас гадны багш нар ирж сурагчдын ярианы болон сонсголын хичээлүүдийг практик дээр суурилан заадаг.
Үр дүнд нь манай сурагч нар өнөөдрийг хүртэл олон улсын зах зээлд өрсөлдөхүйц мөн өөрийгөө илэрхийлэх өндөр чадвартайгаар төгсдөг юм.