ОЮУНЫ ТӨВ ДУНД СУРГУУЛЬ Бидний тухай Яагаад Оюуны Төв сургууль гэж ?

ЯАГААД ОЮУНЫ ТӨВ СУРГУУЛЬ ГЭЖ?

Мэдээлэл технологийн гүнзгийрүүлсэн сургалт

Хэрэглээний програмууд, програм хангамж, техник хангамж, Веб дизайн, мульт медиа, интернет гэх мэт

Амьдрах ухааны сургалт

Зан чанар, харилцааны соёлын хичээл, эдийн засаг, бизнесийн суурь ойлголт гэх мэт

Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт

Гадаад багштай анхан, дунд, гүнзгий түвшний ялгавартай сургалт, Интерактив, медиа сургалт, аудио, видео сургалт, English speaking club, IELTS-ийн бэлтгэл гэх мэт

Авъяас чадвар хөгжүүлэх сургалт

Төгөлдөр хуур, бүжиг, аэробек, шатар, уран зураг, веб клуб, загвар өмсөгч, гитар гэх мэт дугуйлан секцүүд хичээллүүлдэг.

Математикийн гүнзгийрүүлсэн сургалт

Олимпиадын бэлтгэл, IQ-сэтгэхүйн сургалт, Нөхөн сонгоны ялгавартай сургалт

ЕБС хичээлүүд

Анхан, дунд, гүнзгий түвшний
сургалтууд, Интерактив, club,
IELTS, TOEFL-ийн бэлтгэл

Яагаад та Оюуны Төв сургуулийг сонгох хэрэгтэй вэ?

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л хувийн хэвшлийн бүрэн дунд сургуулиуд нийгэмд үүсээд байгаа эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан үүсгэн байгуулагдаж тус тусын үйл ажиллагааг явуулдаг гэж бид ойлгодог. Зарим нь Япон хэл, зарим нь Хятад хэл, зарим нь Орос хэл, эсвэл математик, хими, биологи гэх мэтээр.
Харин “Оюуны Төв” сургуулийн хувьд 21-р зуунд Мэдээлэл технологи өндөр хөгжиж, дэлхий хавтгай болж байгаа өнөө үед цаг үетэйгээ хөл нийлсэн чадварлаг, амжилттай төлөвшсөн бие хүнийг бэлтгэхэд Ерөнхий боловсролын стандарт мэдлэгээс гадна Мэдээлэл технологи /Компьютер/, Англи хэл, Математикийн гүнзгийрүүлсэн мэдлэг, Зан чанар-Ёс суртахууны цогц хөтөлбөр бүхий сургалтуудыг зохион байгуулдаг юм.

Би хүүхдээ элсүүлэхэд ямар нэг шалгалт авдаг уу?

“Оюуны Төв” сургуулийн уриа ” Хүүхэд бүрийг хөгжил дэвшилд” гэж байдаг тул бид манай сургуулийг зорин ирсэн хэнд ч нээлттэй гэж ойлгож болно. Харин бид шинээр элсэн суралцаж байгаа сурагчдаасаа тухайн элсэн орж буй ангийн стандарт мэдлэгийг шалгах түвшин тогтоох шалгалтыг хичээл бүрээр авч тэрхүү суурь мэдлэгийг нь ахиулах зорилго тавин ажилладаг гэсэн үг.

Анги дүүргэлт хэдэн хүүхэд байдаг вэ?

Олон улсын стандартын дагуу нэг ангид байх сурагчдын тоо 15-20 суралцагч байдаг бөгөөд энэхүү цомхон бүтэц нь манай сургууль дээрх багш- сурагчдыг харилцан дотно ойлголцоход хамгийн сайнаар нөлөөлдөг тул сурагчдын хичээлийн идэвх оролцоо ч мэдэгдэхүйц сайжирдаг.

Хичээлийн бус цагаар дугуйлан секц бий юу? Үнэ төлбөртэй юу?

Сурагчдынхаа чөлөөт цагийг үр дүнтэй бүтээлч өнгөрүүлэхийн тулд “Оюуны Төв” сургууль хичээлийн дараах “Авъяас” хөтөлбөр хэрэгждэг бөгөөд үүнд дараах дугуйлан секцүүд

Шатар
Төгөлдөр хуур
Уран зураг
Аэробек
Мульти медиа
Загвар өмсөгч
Гитар
Морин хуур

Сурагчдын академик мэдлэгийн хоцрогдол арилгах зорилгоор хичээлийн бус цагаар давтлага, нөхөн сургалтууд хичээллэдэг.

Мөн дотоодын болон олон улсын олимпиад уралдаан тэмцээнд бэлтгэх зорилгоор “Сонгон” сургалтууд тус тус хичээллэдэг.
Өдөр өнжүүлэх бүлэг бий юу?

Бид бага ангийн сурагчидаа буюу 1-5-р ангийн сурагчдыг өглөө 8.30 – 18.00 цагийн хооронд ажиллуулж мэргэжлийн бага ангийн багшаар гэрийн даалгавар хийлгэх, тоглуулах, амраах, хооллох үйлчилгээг үзүүлдэг.

Санал хүсэлт

Танд асууж тодруулах зүйл байна уу?
Тийм бол бид таны имэйлд хурдан шуурхай хариулах болно.