СУРГУУЛИЙН БОДЛОГО

Алсын хараа

“Монголыг өөрчлөх, дэлхийд нөлөөлөх ирээдүйн зөвт удирдагчдыг бид бэлтгэнэ”

“Хүүхэд бүрийг хөгжил дэвшилд”

Эрхэм зорилго

  • Цэвэр ёс суртахуунд
  • Мэдлэг оюун ухааныг дээдлэн
  • Авъяас чадвараа хөгжүүлэн
  • Амьдрах арга ухаанд суралцсан
  • Эрүүл чийрэг бие бялдартай

Иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлнэ.

Эрхэмлэх зарчим

  • Бусдыг хайрлах
  • Даруу байдал
  • Шудрага зан
  • Сахилга бат

Бидний уриа

Бидний алсын хараа Монгол улсыг эерэг өөрчлөлтөөр уухайлан шинэчилсэн, мэдлэг оюун ухаан, авъяас чадвар, цэвэр ёс суртахуун-зан чанараараа Дэлхийд нөлөөлөгч Ирээдүйн зөвт Удирдагчдыг бэлтгэхэд чиглэсэн бөгөөд энэхүү алсын хараанд хүрэхэд манай сургуулийн хамт олон “Хүүхэд бүр Бурханаар бүтээгдсэн хосгүй ганц бүтээл бөгөөд тэрхүү гайхамшигт бүтээл бүрт өөрийн гэсэн өвөрмөц билэг авъяас байдаг бөгөөд тэрхүү онцгой билэг авъяасаа зөв нээн илрүүлэхэд нь “Оюуны Төв” сургууль туслах” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

  • Нийт сурагчдад бүрэн дунд боловсролын стандартыг чанарын өндөр түвшинд олгох.
  • Дэлхий нийтийн түгээмэл хэл болсон англи хэлийг гүнзгийрүүлэн сургаж, англи хэлээр чөлөөтэй ярьж бичиж орчуулж сургах.
  • Хүүхэд бүр хоёроос доошгүй гадаад хэлний боловсролтой болж төгсөх.
  • Шинжлэх ухаан техникийн хөгжлийн өнөөгийн түвшинд хүүхдийн сэтгэн бодох чадварыг багаас нь хөгжүүлэх явдал нэн чухал байгааг харгалзан математик сэтгэхүй хөгжүүлэх сургалтыг чанарын өндөр түвшинд шат ахиулан явуулах.
  • Мэдээлэл холбооны технологи асар хурдтай хөгжиж, дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг үндсээр нь өөрчилж, интернет хүний амьдралын хэв маяг болж буй өнөө үед суралцагчдад өндөр хүчин чадалтай компьютерууд бүхий интернет кабинетад мэдээлэл зүйн хичээлийг гүнзгийрүүлэн сургаж бодит чадварыг эзэмшүүлэх.
  • Ирээдүйн бие хүний ухамсарт амьдралд нөлөөлөх зан чанар, ёс суртахууны төлөвшил, оюун ухаан, бие сэтгэлээ удирдан жолоодон, зөв амьдрах дадал зуршлыг төлөвшүүлэх зорилгоор Зан чанар”, “Амьдрах ухаан” хичээлүүдийг тогтмол заан сургаж дадлагажуулах.
  • Сургалт, хүмүүжлийн ажлын цэвэр тухтай орчин бүрдүүлж, материаллаг баазаар бүрэн хангасан хичээлийн танхимд гадаад, дотоодын шилдэг багш мэргэжилтнүүдээр боловсрол олгуулах.

Санал хүсэлт

Танд асууж тодруулах зүйл байна уу?
Тийм бол бид таны имэйлд хурдан шуурхай хариулах болно.